PUBG тоглоомын тухай
PlayerUnknown's Battlegrounds тоглоом нь Өмнөд Солонгосын Bluehole компанийн охин компани болох PUBG Corporation ий бүтээл бөгөөд анх албан ёсоор 2017 оны 12-сарын 20 нд PC дээр нээлтээ хийж байжээ. Үүнээс хойш тоглоомын утасны хувилбар гарна хэмээн яригдаж байсан бөгөөд Хятад улсын Tencent Games гар утасны хувилбарыг хөгжүүлэн дэлгэж энэ оны 2-сарын 9 нд анх Хятадад утасны хувилбар нь гарж байсан юм. Харин 3-сарын 19 нд албан ёсоор дэлхий даяар PUBG Mobile нээлтээ хийсэн билээ.
Xbox One консол дээр тун удахгүй буюу энэ оны 9-сарын 4 нд албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд Microsoft Studios хөгжүүлсэн. Game creator Brendan "PlayerUnknown" Greene нь PUBG тоглоомыг бүтээхээсээ өмнө Arma 2 дээр ажиллан мөн DayZ : Battle Royale гэх mod-уудыг бүтээж байсан. Анх Японы Battle Royale (2000) гэх киноноос санаа авсан байна. Brendan Greene тоглогчдод тааварлашгүй өөр хэв маяг гаргахыг хүсэж байсан бөгөөд мөн тэрбээр Hunger Games-ийн зохиолууд болон DayZ Survivor GameZ гэх Online тэмцээн гэх мэт зүйлсийг сонирхон судласны үүднээс санаа авсан байна.
2016 оны эхээр л PUBG-ийн ажил эхэлсэн бөгөөд 6-р сар гэхэд тоглоомыг бэлэн болгох төлөвлөгөө зарлагдсан байна. Bluehole гүйцэтгэх үүрэг хийж байсан бөгөөд Brendan-ий баг анх 35 хүнтэй эхэлж байжээ. Харин тоглоомыг хөгжүүлэх тусам сайн дурынхан нэмэгдэн тоглоомын төсөл дуусахад 75 гаруй баг хамт олонтой болсон гэнэ. Ингэж олон хүний хүч хөдөлмөр нэг мөрөөдөл зорилго энэхүү тоглоомыг амжилтанд хүргэсэн бөгөөд 2017 оны шилдэг Multiplayer тоглоом , 2018 оны шилдэг адал явдалт тоглоом, шилдэг Esport, Multiplayer тоглоом гэх шагналуудыг олон тэмцээнээс авсан бөгөөд PUBG багийнхан улам сайн ажиллан тоглоомын алдаа Hack Cheat гэх зүйлсийг ор мөргүй арилгахын тулд улам хичээж байгаа аж.
Всего комментариев (0)